card
Бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл

“ ЭС АР БИ ХХК ” SRB LLC

      Арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “ ЭС АР БИ ХХК ” нь 2012 оны 11сард байгуулагдсан ба зөвхөн Монгол арьсааар дагнан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг цорын ганц компани юм.Манай байгууллага нь Монгол улсдаа арьс боловсруулахдаа тэргүүлэх зэргийн “Монгол шевро” ХК, “Мон-Ирээдүй” ХК, Дархан Нэхий ХК–аас үндсэн түүхий эдээ авдаг бөгөөд зөвхөн Монгол арьсаар цүнх болон төрөл бүрийн жижиг бүтээгдэхүүн /түрийвч, пинал, нэрийн хуудасны гэр гэх мэт/ үйлдвэрлэж MR брэндийг бий болгон ажиллаж байгаагаараа онцлог юм. Бид дотоодын хэрэглэгчдийн төдийгүй Япон, БНСУ, Тайвань, Орос, Казакстан зэрэг улс орнуудын хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд тохирсон шилдэг өнгө загвартай бүтээгдэхүүнүүдийг экспортолж байна.Одоогоор 150орчим төрлийн арьсан цүнх болон 50орчим төрлийн жижиг бүтээгдэхүүн / түрийвч, нэрийн хуудсаны гэр гэх мэт/ үйлдвэрлэж байгаа бөгөөд өөрсдийн салбар дэлгүүрүүдээр худалдаалдаг. Үүнд, 3 хороолол НОМИН их дэлгүүр 6давхарт, УИД 6давхарт, Баруун 4замын Үйлдвэрийн нэрийн барааны дэлгүүр. Мөн хэрэглэгч өөрийн хүссэн өнгө, загвараар бүтээгдэхүүн захиалах бүрэн боломжтойгоороо онцлог юм.Монголын хээр талд Цэвэр онгон байгальд өсч үржсэн Монгол үхрийн арьсаар бүх бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг бөгөөд Мон­гол орон бол газар зүйн  байрш­­лаас шалтгаалан дөрвөн тэнцүү хугацаа­тай улиралтай, мөн хуурай өндөр­лөг газарт байрладаг. Дөр­вөн улирлын цаг уурт зохицон амьдарч буй таван хошуу мал бол өөр ямар ч орны мал сүргээс илүү   ноос  үс нь богино хугацаанд нөхөн шинэч­лэгдэж байдаг. Мон­гол малын арьс дөр­вөн улиралд дасан зохицсоныхоо хүчинд амьс­га­лах чадвартай бай­даг. Ийм нандин чанар дэлхийн өөр ямар ч орны малын арьсанд бай­даг­гүй. Дээр нь  бай­галь хөрсөнд  ургасан өвс  тэжээл хэрэглэдэг тул экологийн цэвэр бүтээгдэхүүн болж байгаа юм. Энэ нь чанарын хувьд хамгийн өндөр зэрэглэлийн бүтээгдэхүүн гарахад чухал үүрэгтэй. Мөн дотоодын болон гадаадын олон үзэсгэлэнд амжилттай оролцдог ба удаа дараа Монголын Шилдэг арьс ширэн бүтээгдэхүүнээр өргөмжлөгдөж байсан билээ.Манай Одоогийн байдлаар 30ажилтантай үйл ажиллагаагаа амжилттай явуулсаар байна.

Хаяг: 1. УИД 3 давхар

Баянгол дүүрэг , 9-р хороо 6-3 , Утас: 976-70140317

E-mail: monleather.gmail.com

FB: facebook/MRbrand

Web: monleather.mn


Хүсэлт илгээх