Монголын арьс ширний салбарын талаар
ДэлгэрэнгүйМонголчууд бид өөрсдөө хөдөлмөрлөж бүтээж ирээдүйн хөгжил дэвшилд хүрнэ. Хэн нэгнийг хүрч ирээд монголд хөгжлийг бий болгож, санхүүгийн чөлөөт орон болгоно гэж хүлээж суух нь бидний хийх зүйл биш юм. Монголыг Монголчууд бид л бүтээнэ гэсэн уриатайгаар үйл ажиллагаа эрхэлж байгаа нэгэн байгууллагыг өнөөдөр онцолж байна. Монгол малын арьсаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын болон гадны зах зээлд нийлүүлдэг энэ байгууллага бол Эс Ар Би юм. Байгуулагдаад 3 жил гаруй болж байгаа ч өнөөдөр 25 хүнийг ажлаар байраар хангасан, гадаадын 3 том орны зах зээлд MR брэндийн цэвэр монгол малын арьсаар хийгдсэн бүтээгдэхүүнээ гаргаж чаджээ. Тэд үйлдвэрлэлдээ зөвхөн эх орныхоо газар шороо, эх байгальд өсч үржсэн монгол үхэр, сарлагийн арьс хэрэглэдэг бөгөөд туслах материалаа солонгосын хамгийн чанартай бүтээгдэхүүнээр хийж гүйцэтгэдэг. Монгол малын арьсаар хийгдсэн бүтээгдэхүүн нь цаг агаарын ямар ч нөхцөлд хэв маяг, хэлбэр хэмжээ, өнгө зүсээ алдадгүй гэдгээрээ давуу талтай юм. Иймээс л Япон, Солонгос, Тайвань зэрэг бүтээгдэхүүний чанар шаардлагад өндөр шалгуур тавьдаг эдгээр улсууд MR брэндийг сонгосон нь лавтай. Монгол арьсан брэндийн 70 гаран төрлийн нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд өдөртөө 50 ширхэг цүнх үйлдвэрлэн гаргах хүчин чадалтай чадварлаг хамт олон юм. Цаашид Монголын арьсан эдлэлийн хэрэглээний ихэнх хэрэгцээг хангах, Ази Европын орны зах зээлд монгол малын арьсаар хийгдсэн MR брэндээ таниулах, худалдаалах гээд олон том зорилтыг тавин ажиллаж байна. Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3-р хороолол, 60-р байр Монгол арьсан брэнд” үйлдвэрийн нэрийн дэлгүүр, Улсын Их дэлгүүрийн 2-р давхар, Maxmall дэлгүүрийн 2-р давхар Харилцах утас: 88100317, 88050317, 70140317 http://www.mongolbrand.mn/?p=1930
ДэлгэрэнгүйН.Зоригт: Дотоодын арьс ширний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх шаардлагатай
ДэлгэрэнгүйАрьс ширний үйлдвэрлэл
ДэлгэрэнгүйМалын арьс шир бэлтгэл малчдад зориулсан хичээл
Дэлгэрэнгүй“Дархан нэхий” компаний Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн албаныхан ус нэвтрүүлдэггүй шир гаргаж авсан нь сүүлийн үеийн технологийн шилдэг ололтын нэг болоод байна. Тэд уг ширээр хийсэн тогоонд акварумын загас тэжээн ажлын өрөөнүүддээ тавьсан нь ихээхэн содон харагдаж байлаа. Малын арьс ширний нэг давуу тал нь ус нэвтрүүлэхгүй атлаа агаар солилцож байдагт оршдог ажээ. Монгол улсын арьс ширний салбарын тэргүүлэх үйлдвэр “Дархан нэхий” хувьцаат компани 1972 оноос өнөөг хүртэл 45 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үхэр хонь ямаа, сарлагийн wet blue, краст, хувцас гутлын савхи, үслэг нэхий арьс боловсруулахаас гадна нэхий дээл, хувцас, гутал, савхин бүтээгдэхүүн гэх мэт 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Дархан нэхий” компани дороо “Нэхий таннери”, “Дархан таннери”, “Нэхий як”, “Нэхий гармент”, “Як трейд”, “Өсөх нэхий” салбар үлйдвэрүүдтэй болж үйл ажиллагааны чиглэлээ өргөжүүлсээр байгаа юм. Дэлхийд химийн үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Испанийн Cromogenia компаний Монгол дахь албан ёсны цорын ганц төлөөлөгч “Дархан нэхий” компани үндсэн химийн материалуудаа Испани, Оросоос авдаг ажээ. Хоногт 1000 ширхэг буюу жилд 300000 ширхэг бодын арьс боловсруулж хөх шир, краст, гутал цүнхний гүйцээн боловсруулсан арьс, хуулдсан арьсууд үйлдвэрлэхийн зэрэгцээ жилд 1,5 сая хонь ямааны арьс боловсруулж хувцасны үслэг нэхий, савхи үйлдвэрлэдэг ажээ. Мөн жижиг арьс боловсруулах үйлдвэртээ жилд 200000 ширхэг хурга, ишиг, туулай болон ангийн арьс боловсруулахын зэрэгцээ оёдлын үйлдвэр нь жилд 0,5 сая ширхэг нэхий болон савхин хувцас бүтээгдэхүүн, гутлын үйлдвэр жилд 0,5 сая хос өвөл, хавар намрын гутал үйлдвэрлэж байна.
ДэлгэрэнгүйМонголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны Гүйцэтгэх захирал Т. Баярсайхан Ярилцсан сэдвүүд: 1. Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо юу хийдэг вэ? 2. Арьс ширний салбар эдийн засагт гүйцэтгэх үүрэг. 3. Тус салбарт тулгамдаж буй асуудлууд. 4. Хөдөө Аж Ахуйн Бирж буюу төрийн тамга ямар үнэ цэнэтэй вэ?
ДэлгэрэнгүйМонголын үндэсний телевиз "Монголын арьс ширний үйлдвэрлэлийн салбарын хэлэлцүүлэг"
ДэлгэрэнгүйБНХАУ-д мэргэжил дээшлүүлэхээр үйлдвэрүүдийн төлөөлөл явлаа.
ДэлгэрэнгүйМонгол улсын Засгийн газар ХХААХҮЯ-наас боловсруулсан “Ноолуур” хөтөлбөрийг баталж, шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийн төсөвт тусгаж, гадаадын зээл, тусламжаар санхүүжүүлж байхаар тогтсон
Дэлгэрэнгүй









